20/11/2009
Сайн уу? Юу байна? Швэд улсад 16.48 минут болж байна. Өнөө орой та нар юу хийх гэж эсвэл юу хийж өнгөрүүлсэн бэ? Найзуудтайгаа уулзах? Нэг газар орж найзуудтайгаа буу халах? Эсвэл гэртээ гэрийнхэнтэйгээ зурагтнийхаа өмнө тухалан суух гэж байна уу? Өнөөдөр чинь Баасан гариг шүү дээ. Ажлын сүүлчийн өдөр. Амралт ийнхүү эхэллээ гэж. Би өнөө орой лавдаг зурагтныхаа өмнө нэг сайхан тухлан суугаад урдаа хэдэн амттангууд тавиад тэрийгээ идээд зурагтаа үзээд өнгөрөөх болно. хэхэ. Хааяа гэртээ шөнө дунд болтол зурагтныха өмнө суух бас гоё шүү. Орой 20.00 цагаас миний үзэх дуртай швэдийн ИДОЛ буюу монголоор Оддын эрэлд гарна. Тэрийгээ узэж дууссаны дараа ямар нэгэн кино үзнэ дээ. Өө нээрээ өнөөдөр бас нөгөө алдарт Twilight хоёр дугаар анги болох New Moon-ий киноны нээлт швэд даяар болж байгаа. Уул нь нээлт нь дээр нь очно гэж бодож байтал даанч харамсалтай нь бүх билэт нь дууссан байсан. Тийм болхоор дараа 7 хоногтоо багтаагаад ямарч байсан үзнэ дээ?
Have a nice weekend,
Өлзий.
Ангилал: Бусад
1 Comment:
-
- LVT-Dulguun! said...
20 November 2009 at 17:59ene zurag harin huurhun bnshu! kk bi ch gss TWILIGH -d zondoo durtai mgld garhaar ni zaaaval uzne gj bodoj bga 1:01 a.m
Subscribe to:
Post Comments (Atom)



