18/11/2009

Үүл гэдэг чинь миний ганцаардахдаа татсан тамхины утаа
Үс чинь хүртэл миний бичсэн гуниг хайрын мөрүүд
Салхи гэдэг чинь чамайг бодсон санаашрал, санаа алдалтууд минь
Сар жилүүд гэдэг чинь чамд дурласан сэтгэлийн минь үнэ цэнэ

Өтгөн үүл шиг ганцаардлын дунд
Үсний чинь ширхэг шиг их гуниг цуглуулчихаад
Мөчир нүцгэртэл үлээх тийм хүчтэй салхинд
Мөдхөн би хийсэн одвол
Удтал хүлээсэн сэтгэлийн төлөө
Уйлах болов уу чи...

Б.Заяа

2 Comments:

  1. ORKO said...
    Утаа гэж........
    Anonymous said...
    гоё шүлэг байна

Post a Comment