26/11/2009

Тариа


Өчигдөр бичлэг оруулж амжаагүйд үнэхээр соррилоорой. Хааяа үнэндээ амжихгүй юм байна шүү дээ. Одоо швэд улсад өглөөний 09.40 минут болжийн. Сургууль дээрээ завсарлагаанаараа сууж байна. Өнөөдөр би их гэгээрлээ. Өглөө 6.30д босоод усанд ороод, хувцаслаад, өглөөний цайгаа уучихаад бүх юм аа жин тан болгочихоод яг 8.00 гэхэд гэрээсээ гараад сургууль дээрээ 8.15 гэж ирсэн. Тэгээд миний хийсэн хамгийн том зүйл нь юу вэ гэвэл нөгөө балиар гахайн ханиадны эсрэг вакцин хийлгэсэн. Санасныг бодвол маш амжилттай болсон хэхэ. Яагаад гэвэл би тариа хийлгэхээс аймар айдаг болхоор хийлгэхэд аймар өвдөх байх гэж айж байлаа. Гэхдээ бүх юм ОК болсон шүү. Одоо жоохон толгой өвдөөд ч байгаа юм шиг. Уул нь нээх Hөлөө үзүүлэхгүй л гэсэн. Жоохон халуурж юуны магад. Одоо би швэд хэлний хичээлтэй бас ядаж байхад шалгалттай гэж байгаа. Виш ми лак гаус!!!

0 Comments:

Post a Comment