18/11/2009
Бие хэмээгч болхи сэтгэл хэмээгч төгс
Гэтэл сэтгэлийг минь чи онож харахгүй
Ойлгож танихгүй биеийг минь хайрлаад
Биеэс минь хагацсан. Гэвч сэтгэл хувирахгүй
Нүдийг минь удаан ширтвэл
Нүв нүцгэн сэтгэл минь тэнд
Гал шиг эсвэл мөс шиг болж
Газар хэвтэн эсвэл тэрүүгээр холжиж
Байх газраа олж ядан хашгирч эсвэл чимээгүй мэгшиж
Биеэ хараан чанга чанга орилж эсвэл хүлээн зөвшөөрч
Шанаагаа тулчихаад шаналж суугаа
Харин инээгээд зогсох биеийг минь л хардаг болохоор
Энэ бүхнийг чи мэдэхгүй
Биегүйсэн бол чи надаас явж чадахгүй байсан
Би үүнийг баттай мэдэж байна.
Биегүйсэн бол...

Ангилал: Шүлэг
1 Comment:
-
- enerel said...
19 November 2009 at 18:17dazgu l shuleg bn
Subscribe to:
Post Comments (Atom)