23/11/2009
Сайн найз гэж удаан явж явчихаад яагаад адаг сүүлд нь ингээд нэгнийгээ гомдоож хуурдаг юм бэ? Урьдний дурсгалтай явдалууд, хөгжилтэй мөчүүд иймхэн зүйлээс болоод устчихсан. Энэ бүх өдрүүдэд, энэ бүх саруудад, тэр өдрөөс хойш чиний хийсэн зүйлүүдийг чинь бодоогүй мартсан өдөр надад байсангүй. Энэ нь намайг үнэхээр өвдгөж байна. Чи намайг өвдгөж байна. Надад үнэхээр хэцүү байдаг гэдгийг чи мэдхүү? Хэрвээ тэр үед бид жоохон ухаалагаар шийдвэрүүдээ гаргасан бол өнөөдөр бид ийм байталтай байхгүй л байх байсан. Гэхдээ өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав гэж үг байдагтай адил би өнгөрсөн зүйлийн хойноос харамсахгүй бас хэзээч уучлахгүй. Гэхдээ би ганц итгэж байсан сайн найзаа алдсандаа буxэл бүтэн 9 сарын турш харамсаж явсан гэдгийг чи ойлгоорой. Чиний амьдрал одоо үнэхээр сайхан, чи хэнээс ч илүү сайхан амьдарч байна. Би тэрэнд чинь үнэн сэтгэлээсээ баяарлаж явдаг. Хэдийгээр чи сайхан амьдарч байгаач чамайг ганц найзаар дутагдаж явдагийг би мэднэ. Хэрвээ үгүй бол миний чамайг мэдэх мэдлэг хомс гэж бодьё. Хааяа би чамаас юм асуумаар санагддаг. Чи ганц хором ч болтугай хийсэн зүйлийнхээ хойноос харамсаж үзсэн үү? Харамсдаг үү? Би одоо чамаас уучлалт нэхэх гэж ийм зүйл бичээгүй ээ. Сэтгэлд минь асуулт нь олдохгүй хар мянган зүйлс эргэлдэж явдагийг л мэдүүлэх гэсэн юм. Одоо би эргээд чамтай хэзээч эвлэрч чадахгүй ч хойд насандаа чамтай эргээд тааралдвал дахин алдаануудаа давтахгүй үүрдээр сайн найзууд байна гэдгээ амлья. Одоо амьдарч байгаа амьдралдаа чамайг дахин алдаагаа битгий давтаарай гэж гууя. Амьдралд чинь амжилт хүсьэ! Хүссэн бүхнээ хийгээрэй!
Ө-с Г-д
Ангилал: Сэтгэлийн үг
0 Comments:
Subscribe to:
Post Comments (Atom)




