14/01/2010
Би бараг 13,14 настай байхдаа л анх нүүрэндээ будаг шунх түрхэж эхэлсэн. Бүр бага байхдаа л ээжийнхээ цүнхийг уудлаад улаан өнгөтэй уруулын будаг, нүдний тенийг нь аваад уруул амаа хамаа намаагүй будаад орхидог байж билээ. Ганцхан би ч биш ер нь бараг бүх л охидийн дуртай зүйлсийн нэг гэдэгт би эргэлзэхгүй байна. Дөнгөж нүүрээ будаж эхэлж байгаа охиддоо зориулаад энэхүүү зөвөлгөөг хүргэж байна.

Эмэгтэй хvн өөрийн өө сэвийг далдалж, аль нэг хэсгээ тодосгож, гоо vзэсгэлэнгээ хурцалдаг нэг зэмсэг нь будаг шунх. Угаас будалт хийхэд бичигдээгvй дvрэм гэж хэлж болох нэг зvйл байдаг. Энэ бол нvдний тень тод байвал уруулын будаг бvдэг, уруулын будаг тод байвал нvднийх эсрэгээр байх ёстой. Мэдээжэнд өнгөний зохицол байх хэрэгтэйг анхаараарай. Мэдээж будахад бас нас, намба, ажил мэргэжлийн хувьд ялгаа гарч таарна.
Охид
Хэт тод өнгө сонгох хэрэггvй. Угаас залуу бvсгvй будагтай, буддаггvй гоо vзэсгэлэн нь гэрэлтэж байдаг. Гэвч зуны халуун нар, салхи шорооноос арьсаа хамгаалах хэрэгтэй. Арьсны өнгөнд тохирсон энгэсэг тавих хэрэгтэй. Эс бөгөөс нvvр тань баг зvvчихсэн мэт хиймэл харагдана. Нvдэндээ тод өнгийн тень бvдэгхэн тvрхээд, сормуусаа vл ялиг будаж өгөөрэй. Харин уруулаа тод биш өнгөлөгчөөр өнгөлөөд л боллоо.
Ажил хэрэгч, нас бие гvйцсэн эмэгтэй
Угаас ажил хэрэгч эмэгтэйд ший жvжигчин мэт будаг тохирдоггvй. Тэдний будагны сонголт ерөнхийдөө арьсны өнгөтэй дvйцэхvйц байвал зvгээр. Энгэсэг дээрээ хацар өнгөлөгч vл ялиг тvрхэн сайтар тараан, энгэсэгдээ уусгаарай. Нvдний будагны хувьд зовхиноос хөмсөг хvртлээ тавьсан тень тань дээшлэх тусмаа шингэрсэн байх ёстой. Эс бөгөөс нvдний шилтэй байгаагаас ялгаагvй. Харин уруулаа хvрээлэгчтэй уусахаар өнгөөр будаарай.
Этгээд содон зvйл сонирхогчид
Ийм зvйл хvсэгчдэд шивнэх vг байна. Энэ бол "Солонго" хэмээх будалтын тухай. Харин будалт зөвхөн охидод хамаарах юм шvv. "Солонго" нь зовхиндоо цэнхэр, ягаан, эсвэл ногоон ягааны хослол юм. Ийн будахдаа нэг нэгэндээ уусахаар өнгө сонгох хэрэгтэй. Мөн цайвар ягаан, цайвар цэнхэр өнгө байна гэдгийг анхаараарай.

Ангилал: Гоо сайхан
0 Comments:
Subscribe to:
Post Comments (Atom)