09/01/2010
Өнөөдөр 15.00 цагийн орчимд буюу 2010 оны 1 сарын 9ний 15 цагт нийслэлийн иргэдэд газар хөдлөлтийн улмаас үүдсэн чичиргээ мэдрэгдлээ.
Энэ талаар нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж буйгаар нийслэлд 3-5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн голомт нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 10 гаруй км-ийн зайтай газар болжээ. Тус газар 15.15 цаг 35 секундэд 5,1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас газрын гадаргууд буюу нийслэлд 3-5 баллын хүчтэй газар хөдлөлтийг үүсгэжээ.
Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн осол гамшиг үүсээгүй. Мөн барилга байшин нурсан гэх мэдээлэл одоогоор алга байна.Харин нийслэлийн чухам хаана, ямар хэмжээний газар хөдлөлт болсон талаар судалгаа шинжилгээ явуулж эхэлжээ.Иргэдийн хувьд газар хөдлөлтийн улмаас үүссэн чичиргээ нилээд мэдрэгдлээ.
Зарим хүний дотор муухай оргих, толгой эргэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч, ширээн дээрх аягатай цайнд чичиргээ үүсчээ.
P.S гадаадад оршин суудаг монголчууддаа энэхүү бичлэгийг хүргэж байна
Ангилал: Мэдээ
0 Comments:
Subscribe to:
Post Comments (Atom)



