08/01/2010
Монголд байдаг хамгийн түгээмэл нэрс ба содон нэртэй хүмүүс
Нийтэлсэн Өлзий Хугацаа 1/08/2010 03:58:00 pmИх сонирхолтой мэдээлэл байна гэж бодож байна. Хэхэ ямарч байсан надад их сонирхолтой санагдлаа. Та нар юу гэж бодож байна?
оюунчимэг 13,198.00
алтанцэцэг 13,170.00
энхтуяа 11,994.00
батбаяр 11,498.00
эрдэнэчимэг 11,374.00
болормаа 11,144.00
ганболд 11,083.00
отгонбаяр 11,080.00
батэрдэнэ 10,862.00
наранцэцэг 10,805.00
лхагвасүрэн 10,611.00
оюунцэцэг 10,466.00
ганбаатар 10,359.00
баярсайхан 10,181.00
нарантуяа 9,877.00
ганзориг 9,726.00
батжаргал 9,443.00
нэргүй 9,443.00
энхжаргал 9,426.00
батсайхан 9,059.00
Урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн гээд хүмүүний нэр болгоныг зориуд шүүж үзвэл нэн сонирхолтой. Монгол Улсын хүн амын бүртгэлээс харвал эдүгээ хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат нэг настай Мятрашгүймонголжингоо хэмээх нэртэй охин бол Сэлэнгэ аймагт энэ жил хоёр ой хүрч байгаа Найманзууннандинцэцэг, Говь-Сүмбэрт Энхтөгөлдөрбаясгалан, Төв аймагт Гүрсоронзонгомбо-сүрэнболд хэмээх нэртэй охид хөвгүүд бий аж.
Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.
Харин монголчуудын дунд Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг гэсэн нэр хамгийн түгээмэл байдаг болохыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв дэх судалгаанаас харж болох юм.
Ангилал: Сонин хачин
3 Comments:
-
- Natsu said...
8 January 2010 at 17:42хэхэ миний хэр байдаггүй байна шд..- Natsu said...
8 January 2010 at 17:43нэр гэх гэж байлаа хэхэ- Өлзий said...
8 January 2010 at 19:22xэxэ харин тийм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)



