15/01/2010
Би өнөөдөр үнэхээр сэтгэл хөдлөм гоё кино үзлээ. Тэгээд та нарыг бас энэ киног үзээсэй гэж хүсэж байна. Надад энэ кино маш их таалагдсан. Энэ кино нь сагсан бөмбөгийн тухай бөгөөд сагсан бөмбөгийн дасгалжуулагч болон түүний багийн талаар өгүүлдэг юм. Бас дурьдаж хэлхэд энэ кино нь бодит болсон явдалаас сэдэвлэж хийсэн юм байна лээ. Олон юм нуршилгүй та бүхэнд киноных нь богино танилцуулгыг хүргэж байна. Заавал олж үзэцгээгэрэй хүмүүсээ.
Me loving it!!!
Ангилал: Сонин хачин, Шинэ кино
14/01/2010
Би сая банжигаар хэсч байтал хэл зүгшрүүлдэг үг гээд юм байхаар нь ортол хурдан хэллэг байна. Тэгээд уншсан чинь монгол хэлэндээ ямар муу болсоноо ойлгож байна. Бүүр гацаад, түгтэрээд, инээдтэй юм болдог байна шдээ хэхэ. Одоо энийг уншиж хэллэгээ сайжруулнаа.
Энэхүү бичлэгийг гадаад байдаг болон гадаад удаж байгаа мөн монголоороо тэрчлэн яриад байддаггүй монголчууддаа зориулж байна.
Хэл зүгшрүүлэх үг нь хүүхдийн хэлний ээдрээг арилгахын тулд ижил авиа, адил үетэй үгийг холбоо /шүлэг/ мөрөөр зохион гаргасан тоглоом наадмын чанартай үг,үгийн урлаг юм. Хэлд орж байгаа хүүхэд хосолсон авиаг давтан хэлэхдээ хэл нь орооцолдож ээдрэх аяс их байдаг. Хэл зүгшрүүлэх үг зохиомжоороо гурван янз.
1. Адил дуудлагатай үгийг давтан хэлүүлж давтах үг бүрийг ээдрээгүй тод хэлүүлэх.
"Жолоо дардаг жороо халтар"
"Бөгтөр ооно хотгор оготно"
2. Ойролцоо дуудлагатай үгсийн давтсан ижил авиануудыг тод дуудуулж хэлний ээдрээг гаргана.
"Оройн бороонд норсон
Ороо бор морь
Олойроороо оломтой юу
Омруугаараа оломтой юу?"
3. Ижил үет үгсийг холбоо шүлэгт оруулж түүнийг давтан хэлүүлж үгсийнг зөв дуудуулан хэлний ээдрээг гаргадаг байна.
"Зургаан настай бурхи
Зурманд зүүсэн урхи
Зуу модны горхизүүн чихний гархи."
Ардууд хэл зүгшрүүлэх холбоо үг зохиохдоо хүүхдийн хэлд орох байдлыг амьдралын туршлагаар нарийн ажиж ямар авиа дээр хэл нь ээдэрч байгааг шинжин мэдсэний үндсэн дээр хэл зүгшрүүлэх холбоо үгсийг амаар зохиож байжээ.
Ангилал: Мэдүүштэй зүйлс
Би бараг 13,14 настай байхдаа л анх нүүрэндээ будаг шунх түрхэж эхэлсэн. Бүр бага байхдаа л ээжийнхээ цүнхийг уудлаад улаан өнгөтэй уруулын будаг, нүдний тенийг нь аваад уруул амаа хамаа намаагүй будаад орхидог байж билээ. Ганцхан би ч биш ер нь бараг бүх л охидийн дуртай зүйлсийн нэг гэдэгт би эргэлзэхгүй байна. Дөнгөж нүүрээ будаж эхэлж байгаа охиддоо зориулаад энэхүүү зөвөлгөөг хүргэж байна.

Эмэгтэй хvн өөрийн өө сэвийг далдалж, аль нэг хэсгээ тодосгож, гоо vзэсгэлэнгээ хурцалдаг нэг зэмсэг нь будаг шунх. Угаас будалт хийхэд бичигдээгvй дvрэм гэж хэлж болох нэг зvйл байдаг. Энэ бол нvдний тень тод байвал уруулын будаг бvдэг, уруулын будаг тод байвал нvднийх эсрэгээр байх ёстой. Мэдээжэнд өнгөний зохицол байх хэрэгтэйг анхаараарай. Мэдээж будахад бас нас, намба, ажил мэргэжлийн хувьд ялгаа гарч таарна.
Охид
Хэт тод өнгө сонгох хэрэггvй. Угаас залуу бvсгvй будагтай, буддаггvй гоо vзэсгэлэн нь гэрэлтэж байдаг. Гэвч зуны халуун нар, салхи шорооноос арьсаа хамгаалах хэрэгтэй. Арьсны өнгөнд тохирсон энгэсэг тавих хэрэгтэй. Эс бөгөөс нvvр тань баг зvvчихсэн мэт хиймэл харагдана. Нvдэндээ тод өнгийн тень бvдэгхэн тvрхээд, сормуусаа vл ялиг будаж өгөөрэй. Харин уруулаа тод биш өнгөлөгчөөр өнгөлөөд л боллоо.
Ажил хэрэгч, нас бие гvйцсэн эмэгтэй
Угаас ажил хэрэгч эмэгтэйд ший жvжигчин мэт будаг тохирдоггvй. Тэдний будагны сонголт ерөнхийдөө арьсны өнгөтэй дvйцэхvйц байвал зvгээр. Энгэсэг дээрээ хацар өнгөлөгч vл ялиг тvрхэн сайтар тараан, энгэсэгдээ уусгаарай. Нvдний будагны хувьд зовхиноос хөмсөг хvртлээ тавьсан тень тань дээшлэх тусмаа шингэрсэн байх ёстой. Эс бөгөөс нvдний шилтэй байгаагаас ялгаагvй. Харин уруулаа хvрээлэгчтэй уусахаар өнгөөр будаарай.
Этгээд содон зvйл сонирхогчид
Ийм зvйл хvсэгчдэд шивнэх vг байна. Энэ бол "Солонго" хэмээх будалтын тухай. Харин будалт зөвхөн охидод хамаарах юм шvv. "Солонго" нь зовхиндоо цэнхэр, ягаан, эсвэл ногоон ягааны хослол юм. Ийн будахдаа нэг нэгэндээ уусахаар өнгө сонгох хэрэгтэй. Мөн цайвар ягаан, цайвар цэнхэр өнгө байна гэдгийг анхаараарай.
Охид
Хэт тод өнгө сонгох хэрэггvй. Угаас залуу бvсгvй будагтай, буддаггvй гоо vзэсгэлэн нь гэрэлтэж байдаг. Гэвч зуны халуун нар, салхи шорооноос арьсаа хамгаалах хэрэгтэй. Арьсны өнгөнд тохирсон энгэсэг тавих хэрэгтэй. Эс бөгөөс нvvр тань баг зvvчихсэн мэт хиймэл харагдана. Нvдэндээ тод өнгийн тень бvдэгхэн тvрхээд, сормуусаа vл ялиг будаж өгөөрэй. Харин уруулаа тод биш өнгөлөгчөөр өнгөлөөд л боллоо.
Ажил хэрэгч, нас бие гvйцсэн эмэгтэй
Угаас ажил хэрэгч эмэгтэйд ший жvжигчин мэт будаг тохирдоггvй. Тэдний будагны сонголт ерөнхийдөө арьсны өнгөтэй дvйцэхvйц байвал зvгээр. Энгэсэг дээрээ хацар өнгөлөгч vл ялиг тvрхэн сайтар тараан, энгэсэгдээ уусгаарай. Нvдний будагны хувьд зовхиноос хөмсөг хvртлээ тавьсан тень тань дээшлэх тусмаа шингэрсэн байх ёстой. Эс бөгөөс нvдний шилтэй байгаагаас ялгаагvй. Харин уруулаа хvрээлэгчтэй уусахаар өнгөөр будаарай.
Этгээд содон зvйл сонирхогчид
Ийм зvйл хvсэгчдэд шивнэх vг байна. Энэ бол "Солонго" хэмээх будалтын тухай. Харин будалт зөвхөн охидод хамаарах юм шvv. "Солонго" нь зовхиндоо цэнхэр, ягаан, эсвэл ногоон ягааны хослол юм. Ийн будахдаа нэг нэгэндээ уусахаар өнгө сонгох хэрэгтэй. Мөн цайвар ягаан, цайвар цэнхэр өнгө байна гэдгийг анхаараарай.
Ангилал: Гоо сайхан
10/01/2010
Миний бодлоор үсний үзэмж эмэгтэй хүний гоо сайханд их нөлөөлдөг гэж боддог. Хэдийгээр та царай муутай ч үсээ сайн арчилсан цэвэрхэн сайхан үстэй байхад хэзээч муухай харагдахгүй. Хэдийгээр тиймч зарим хүмүүс үсээ яаж гоё толигор сайхан арчилах тухайд мэдлэг хомс байдаг. Тийм болхоор би энэ удаад танд зориулан үсээ хэрхэн яаж арчилвал зохимжтой вэ гэсэн дараах зөвөлгөөг хүргье гэж бодлоо.
Үс самнах:Энэ нь иллэгийн нэг хэлбэр. Арьсанд хүрснээр цусны эргэлтийг эрчимжүүлж, үсний ургалтанд нөлөөлнө. Урт үсийг үзүүрээс нь эхэлж самнана. Самны шүд нь өргөн бөгөөд цөөвтөр байх ёстой.
Шампунь хэрэглэх: Үснийхээ онцлогт тохирсон шампунь хэрэглэхдээ үсний урт богиноос хамааран 1-2 удаа хэрэглэнэ. Усанд (2 х/х цагаан цуу) хийж үсээ зайлбал гялалзсан өнгөтэй болно. Энэ нь ангижруулагчаас давуу.Хэвийн үсийг өдөр алгасан тогтмол шампуньдаж угаавал хэврэгшинэ. Иймд долоо хоногт 1-2 удаа угаахад болно
Тослог үс: Маш амархан тослогтож, наалдамхай болж арьс загатнуулахад нөлөөлөх нь бий. Гэхдээ энэ тохиолдолд ч үсийг байнга угаах нь хэврэгшүүлдэг. Долоо хоногт 2-3 удаа шингэн саван, шампуниар угаахад болно. Угаасны дараа аяга усанд нэг ц/х цагаан цууг усандаа хийж угаавал тослогтох нь арай багасна.
Хуурай үс: Энэ төрлийн үсийг хэт бохирдоогүй бол долоо хоногт 1 удаа угаана. Ойр ойрхон үсний уг, арьсанд нь оливийн тос түрхэж байвал сайн. Мөн үсний ургалтанд сайн нөлөөтэй витамин B хэрэглэвэл зүгээр.(тосон уусмалаар байдаг). Илүүдэл тосыг зөөлөн алчуураар, арчиж арилгана. Хуурай үсэнд хүүхдийн шампунь, шингэн саван тохиромжтой. Хуурай үсэнд халуун бигуж, сэнс зэргийг аль болох бага хэрэглэ. Бие организмд витамин А, тосон хүчил дутагдахад үс хэврэгших нь бий. Энэ тохиолдолд хоол хүнсний дэглэмдээ анхаарах шаардлагатай.
Үс унах: Үүнд янз бүрийн шалтгаан нөлөөлнө. Ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах, мэдрэлийн систем доголдоход үс унах нь бий. Хоол хүнсэндээ В витаминаар баялаг хүнсийг оруулах нь чухал.
Ангилал: Гоо сайхан
09/01/2010
Өнөөдөр 15.00 цагийн орчимд буюу 2010 оны 1 сарын 9ний 15 цагт нийслэлийн иргэдэд газар хөдлөлтийн улмаас үүдсэн чичиргээ мэдрэгдлээ.
Энэ талаар нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж буйгаар нийслэлд 3-5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн голомт нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 10 гаруй км-ийн зайтай газар болжээ. Тус газар 15.15 цаг 35 секундэд 5,1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас газрын гадаргууд буюу нийслэлд 3-5 баллын хүчтэй газар хөдлөлтийг үүсгэжээ.
Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн осол гамшиг үүсээгүй. Мөн барилга байшин нурсан гэх мэдээлэл одоогоор алга байна.Харин нийслэлийн чухам хаана, ямар хэмжээний газар хөдлөлт болсон талаар судалгаа шинжилгээ явуулж эхэлжээ.Иргэдийн хувьд газар хөдлөлтийн улмаас үүссэн чичиргээ нилээд мэдрэгдлээ.
Зарим хүний дотор муухай оргих, толгой эргэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч, ширээн дээрх аягатай цайнд чичиргээ үүсчээ.
P.S гадаадад оршин суудаг монголчууддаа энэхүү бичлэгийг хүргэж байна
Ангилал: Мэдээ
08/01/2010
Та гуталныхаа үдээсийг чамин ганганаар үдэж сурхыг хүсэж байвал ийшээ анхаарлаа хандуулна уу?
0 Сэтгэгдэл Нийтэлсэн Өлзий Хугацаа 1/08/2010 04:23:00 pmӨдөр болгон гутлынхаа үдээсний нэг л жирийн хэвийг харсаар байгаад уйдаж байна уу? Тэгвэл энэ зургуудийг харж үдээсээ үдэж туршиж үзнэ үү!




Ангилал: Зөвөлгөө
Монголд байдаг хамгийн түгээмэл нэрс ба содон нэртэй хүмүүс
3 Сэтгэгдэл Нийтэлсэн Өлзий Хугацаа 1/08/2010 03:58:00 pmИх сонирхолтой мэдээлэл байна гэж бодож байна. Хэхэ ямарч байсан надад их сонирхолтой санагдлаа. Та нар юу гэж бодож байна?
оюунчимэг 13,198.00
алтанцэцэг 13,170.00
энхтуяа 11,994.00
батбаяр 11,498.00
эрдэнэчимэг 11,374.00
болормаа 11,144.00
ганболд 11,083.00
отгонбаяр 11,080.00
батэрдэнэ 10,862.00
наранцэцэг 10,805.00
лхагвасүрэн 10,611.00
оюунцэцэг 10,466.00
ганбаатар 10,359.00
баярсайхан 10,181.00
нарантуяа 9,877.00
ганзориг 9,726.00
батжаргал 9,443.00
нэргүй 9,443.00
энхжаргал 9,426.00
батсайхан 9,059.00
Урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн гээд хүмүүний нэр болгоныг зориуд шүүж үзвэл нэн сонирхолтой. Монгол Улсын хүн амын бүртгэлээс харвал эдүгээ хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат нэг настай Мятрашгүймонголжингоо хэмээх нэртэй охин бол Сэлэнгэ аймагт энэ жил хоёр ой хүрч байгаа Найманзууннандинцэцэг, Говь-Сүмбэрт Энхтөгөлдөрбаясгалан, Төв аймагт Гүрсоронзонгомбо-сүрэнболд хэмээх нэртэй охид хөвгүүд бий аж.
Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.
Харин монголчуудын дунд Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг гэсэн нэр хамгийн түгээмэл байдаг болохыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв дэх судалгаанаас харж болох юм.
Ангилал: Сонин хачин
05/01/2010

Та бүхний харж байгаа энэ хүнийг Donald Crowdis гэдэг бөгөөд одоо 93 настай ажээ. Donald бол Канад улсын иргэн юм байна. Тэрээр дэлхийн хамгийн өндөр настай блогчин бөгөөд түүний блогт өнгөрсөн 12 сарын 25ны өдөр нийт 15 000 хүн зочилж дээд амжилтыг тогтоожээ. Тэр багш мэрэгжилтэй бөгөөд амдарлынхаа 25-н жилийг Nova Scotia мүзейд ажллан өнгөрүүлсэн байна. Блогтоо маш өргөн сэдвүүдээр нээлттэй бичдэг учраас түүний блогт нэвтрүүлэгчийн тоо өндөр үзүүлэлттэй байдаг гэнэ.
Энэ өндөр настангийн блогруу зочилж үзэхийг хүсвэл доорх хаягаар орно уу!
http://dontoearth.blogspot.com/
Ангилал: Сонин хачин
Сайн уу цоглог залуусаа! Би яг одоо буйдан дээрээ суугаад, нэг мандарин идээд нэтээр зугаалж байна. Хичээл амарцан болхоор их сайхан байна. Хүссэн үедээ унтаал, хүссэн үедээ сэрээл... Ёстой нэг амар юм болж байна. Одоо дараачийн даваа гаригт хичээл эхэлнэ, тэгээд яаж өглөө эрт босноо хэхэ... За ямартайч би блогтоо нэгэн зүйл нийтэлхээр шийдлээ.
Хүний нэрийн эхний үсэгүүдээр хүний зан чанарыг тодорхойлж болдог гэсэн нэгэн үзэл байдаг юм байна. Гэхдээ үүнд итгэх итгэхгүй нь таны өөрийн чинь сонтолт бизээ!
P.S ӨӨ нээрээ энэ жагсааалтанд би нэрийн эхний үсэг байхгүй байна лээ. Би өөрөө лав устгаагүй шүү хэхэ.
А - Хүч чадал, эрх мэдэл
Б - Агуу хайр сэтгэл
В - Хувирамтгай, эмх журамгүй
Г - Оньсого мэт нууцлаг
Д - Нийтэч, хүмүүсийг өөртөө татах чадвартай
Е - Биеэ дайчлах чадвар
Ж - Өөртөө итгэлгүй
З - Эргэлзэмтгий, хөрөнгө материалын хүндрэл
И - Авхаалжтай, соргог, түгшимтгий
К - Их санаатай, түүндээ хүрэх гэж хичээдэг
Л - Логик сэтгэлгээтэй, сэтгэж чаддаг, олхиогүй зантай
М - Хөдөлмөрч ёсорхог
Н - Их эрч хүчтэй, нэр төр хөөдөг
О - Сэтгэлийн их хөдөлгөөнтэй
П - Даруу ганцаарддаг
Р - Байнгын түгшүүр, сэтгэл их хөдлөл
С - Бухимдуу гутруу
Т - Байнгын эрэл хайгуул, төгс төгөлдөрийн хойноос хөөцөлддөг
У - Айдас зөн билэг
Ф - Эелдэг зөөлөн
Х - Бэлгийн асуудалтай
Ц - Сэтгэл доторхоо гаднаа илэрхийлэх хандлагатай
Ч - Үнэнч шударга
Ш - Хартай, зөвшилцөж чаддаггүй
Щ - Өшөө авамтгай, оюуны потенциал ихтэй
Э - Сэтгэлийн тэнцвэрээ хайдаг
Ю - Их зантай, биеэ тоомтгой
Я - Боловсон уран бүтээлч
Ангилал: Бусад, Сонин хачин
04/01/2010
Ангилал: Шүлэг
03/01/2010
02/01/2010
I Love My Mongolia and Happy new Year

Та нарыг саяны 12.31нд авхуулсан зургуудынхаа нэгэн хэсэгээс жоохон бөмбөгдий гэж бодлоо хэхэ...
Бид нарын гэртээ хийсэн торт,,, I´m very proud of ourselves that we´ve made such awonderful cake!!!

Make uping my self,,, preparing to the night
Нүүрээ будаал суужийн хэхэ, Инээдтэй зураг...Бид нарын гэртээ хийсэн торт,,, I´m very proud of ourselves that we´ve made such awonderful cake!!!

Make uping my self,,, preparing to the night
За бэлэн болло. Let´s get to the party OH oH. LoL
Нууц авяьас... Төгөлдөр хуур жоохон оролддог юм аа... My favorite instrument!
Chilling out... Хурдан 00 цаг болоосой гээд хүлээгээд хийх юм олдохгүй жаал маягласан нь...
Хайрт Долгоpсүрэн эгчтийнхээ хамтаар
За тэгээд 2010 он гараад шанпанскаа буудуулаад уухын зэрэгцээ солиутны их чимээнд зургаа нэг дарууллсан нь
Ангилал: Зураг
Сайн байцгаана уу? Удаан уулзалдсангүй шүү! Хэхэ блогдоо зөндөө олон өдөр бичлэг нэмж хийгээгүй болхоор бүүр хэдэн жил болцон мэт санагдаж байна. Гэхдээ юуны түрүүнд эргээд блогоо хөтөлж эхэлж байгаадаа сэтгэл өндөр байна гэхдээ хэлхэд сайхан байна. Энэ өдрүүдэд бараг 2009 оны хамгийн ачаалалтай өдрүүд байсан гэж хэлж болно. Хэдийгээр би бүх хийсэн зүйлээ нэг нэгэнгүй дурьдаж чадахгүй ч ямартай ч 2009 оны сүүлийн миний хувьд их сайхан болж өнгөрсөн.
Юуны өмнө та бүхэндээ
Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай
Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай
Сэтгэл дүүрэн итгэл
Нүд дүүрэн инээмсэглэл
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай гэж хүсэж байна.
Бас 2010доо санасан бодсон бүхнээ биэлүүлж, эрч хүчээр дүүрэн, сэтгэл өөдрөг сайхан байгаасаа гэж миний зүгээс хүсэж байна / Өлзий
Ангилал: Сонин хачин
;;
Subscribe to:
Comments (Atom)







