23/12/2009

I wish a marry christmas!!!

Hi, Guys!!! Ойрийн өдрүүдэд би маш зав муутай байгаа учир ерөөсөө блогдоо бичлэг хийж амжсангүйээ. Шинэ жил гээд хийх юм мундахгүй юмаа. Тийм болохоор би шинэ жилийн дараанаас блогоо хөтөлж эхэлнэ.

Та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргье! Шинэ оноо сайхан угтаарай!

18/12/2009

Хэд хоногийн өмнө дэлгүүр хэсэж шинэ жилээр хүмүүст өгөх бэлэгнүүдээ цуглуулаад сая бүгдийг нь баглаад бэлэн болгоод тавьчихлаа. Бэлэг авах үнэхээр хэцүү шүү... Тэр хүнд энийг авбал таалагдах болвуу? Үгүйээ энэ нь зүгээр юм байна гээд л. Гэхдээ бас жоохон зугаатай ч юм шигээ... Та нар дэлгүүр хэсч бэлэг авах дуртай юу? Нээх олон юм аваагүй ч нэлээн их явж байж сонгосон зүйлүүд шүү хэхэ...

13/12/2009

Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй
Хийморь минь доройтохыг чи үзэхгүй
Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй
Сүлд минь унахыг чи узэхгүй
Сүнс минь дээшлэхийг чи үзэхгүй
Сэтгэл минь сэвтэхийг чи үзэхгүй
Сэрэмж минь алдрахыг чи үзэхгүй
Ухаан минь самуурахыг чи үзэхгүй
Учирсан минь салахыг чи үзэхгүй
Эв минь эвдрэхийг чи үзэхгүй
Эзэн минь залрахыг чи үзэхгүй
Дуу минь саарахыг чи үзэхгүй
Дуулиан минь тасрахыг чи үзэхгүй
Балчиг шавар дундаас нь
Бадамляньхуа ургадаг юм
Баруун шугуй дунд нь
Цагаан хус хяралздаг юм
Хогтой агаар дунд нь
Сэржигнэнхэн дэлбээлдэг юм
Хогийн өвсөн дунд нь
Алтан харгана туяардаг юм.
Олон тэнэгүүд дундаас нь
Цэцэн мэргэд нь төрдөг юм
Овоохой бор гэрт нь
Хүчит суутнууд төрдөг юм
Орчлонгийн жам
Гутарч гунихийн хэрэггүй
Орог саарал мананг дэвтээж
Саран туяардаг юм
Харанхуй шөнийн тэнгэрт
Одод хүчтэй гэрэлтдэг
Хангайн уулын тагтандВансэмбэрүү ургадаг
Өвс ногооноос зайдуу
Өнө мөнхийн зэвэргэн салхинд
Гундуухан байж ургадаг
Амьдралын хар бараанаас
Гэрэл гэгээг нь ялгасан
Азтай тэр хүн
Алсын замд гундахгүй
Ертөнцийн эгэл амьдралаас
Зөв замыг сонгосон
Ерөөлтэй тэр хүнд
Аяны олз алдахгүй
Харанхуй дунд гэрэлтдэг зул гэж байдаг
Хамгийн дундаас тодордог хутагт гэж байдаг
Даваа хэдий өргөн ч
Гаталж чадсан нь ялж байдаг
Бүргэд болжмороос айдаггүй шиг
Хорвоогоос би айхгүй
Арслан гөрөөснөөс айдаггүй шиг
Үхлээс би айхгүй
Аав нь хүүгээсээ айдаггүй шиг
Үнэнээс би айхгүй

Oh My Gosh... Do we know her?

Америкийн алдарт, дэлхий даяар өөрийн дуу хоолой болон үзэсгэлэн гоогоороо байлдан дагуулж байсан дуучин Mariah Carey сүүлийн үед нэлээн их жин нэмсэн сурагтай байна. Гоо сайхан үүрд мөнх биш гэдгийн нэгэн жишээ энэ болвуу?







Who is that guy...

Оросын алдарт 42 насыг шүргэж яваа дуучин Филипп Киркоровийн шинэ стилийг та бүхэндээ танилцуулж байна. Ойрийн үед их чимээгүй байгаад байсан дуучин маань саяхан шинэхэн найз бүсгүйн хамтаар папарацийнхны дуранд ийнхүү өртжээ. Энэ үсний засалт нь их дажгүй юм гээч. Өөрийг нь их залуу бөгөөд стилний харагдуулж байгаа биздээ? Та нар юу гэж бодож байна.

http://www.caak.mn/

What can you say???



Аз завшаан гэж...

12/12/2009

Швэдийн шинэ жилийн боорцог!



Erik Grönwall, Congratulations! You deserve to be a Idol! You are the best!
Erik Grönwall singing "Queen- the Show must go on" on final show. I think he sings better than what Queen did. hehe.

Зурагнууд

Саяхан үсэндээ чолк хийлгэсэн

Энэ бол Санкта Лусиагийн баяр. Сая өнгөрсөн баасан гаригт манай сургууль дээр болсон юм. Шинэ жилийн дуу дуулж, шинэ жилийн уур амьсгал эхэлдэг юмдаа гэж. Хамгийн наана нь зогсож байгаа нь би шүү!

Манай хотын шинэ жилийн уур амьсгал

09/12/2009

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй.
Aishwarya rai




I love Disney...

Disney-ийн дуучин жүжигчидийн дуулсан дуунууд үнүхээр "cute" болжээ







Та нар бага байхдаа Disney-ийн кино юмуу хүүхэлдэйн кинонд дуртай байсан уу? Би одоо ч дуртай.


Энд очиж үзэх юмсан!!!

Happy Birthday!!!

Хайрт Нансаа эгчидээ төрсөн өдрийн гал халуун баярын мэнд хүргье! Төрсөн өдрөө гоё тэмдэглээрэй!




08/12/2009

Энэ дуунд дуртай би...

Одоо швэдэд 9.00 цаг болж байна. Донгож сая "Turism" буюу аялал зуучлалын хичээлийн дээр шалгалт аваад тэрийгээ өгчихөөд сууж байна. ямарч байсан 30 минутын дотор хийгээд л гараад ирлээ. Яахав амархан гэхгүй ч зарим асуултнууд нь сонин бас хариулхад хэцүү байсан. Хэхэ тийм асуултан дээр шууд буудсөөн. Хамгийн дургүй хүрмээр юм нь юу байсан бэ гэвэл энэ шалгалт нь "Ямар ямар орнуудруу аялж юу хийж, үзэж харж болох вэ?" гэсэн сэдэвтэй байсан юм. Тэгсэн чинь ямарч асуултан дээр Азийн тухай юм байдаггүй байна шд ерөөсөө дандаа л европийн тухай асуултууд. Шал сонин юм аа. Яахлээрээ азийн тухай бичдэггүй юм. Азид чинь зөндөө л улсууд байгаа шдээ. Тийм биздээ? Жишээ нь Хятад, япон гээд л... Тийм байхад чинь... Гомджийн энэ тэр хэхэ...

06/12/2009

Би бол би...

Би хүн бүрийг таньдгүй
Харин хүмүүс намайг таньдаг
Заримд нь би таалагдах албагүй
Би өөртөө л таалагддаг
Шүүмжлэхийг би сонсож чадна
Харин доромжлолыг би сонсож чадахгүй
Чи намайг мэддэг байж магадгүй
Үнэндээ чи юу ч мэдэхгүй
Гунигаа нууж би инээдэггүй
Гутраxдаа согтож шаналдаггүй
Уйлахдаа ухаарч би харамсдаг
Ухаандаа найдаж би тэнэгтдэггүй
Уурладаг гэвч уучлал гуйхгүй
Уйлдаг гэвч нулимсаа үзүүлэхгүй
Ялдаг гэвч хамраа сөхдөггүй
Ялагддаг гэвч бууж өгөхгүй
Тоглоом даадгүй гомдомхой ч юм шиг
Томоос айдгүй жижиг ч юм шиг
Юу ч мэдэхгүй гэнэн ч юм шиг
Яагаад ч юм бэ сэхүүн ч юм шиг

04/12/2009

This is the officiall video of West life- What about now!!! The latest video... I really liked this song!

Сайн байцгаана уу? Юу хийцгээж байна даа? Би яг одоо буйдан дээрээ суугаад нөгөө л ээлжит швэдийн оддын эрэлд үзэж байна. Өнөөдөр 3-с 1 нь хасагагдна. Хмм би та нартаа өнөөдөр авхуулсан зураг үзүүлье гэж бодлоо!

Би буржгар үсэнд дуртай болхоор, өөрийнхөө үсийг энгэж янзалж байгаа.



Of course my Candy and Chips...



Бас хайрт муураа эрхлүүлээд... хихи Их сэтгэл хангалуун хэвтэж байна.


Хэхэ, Яг боож алах гэж байгаа юм шиг гарчижээ. Зураг авхуулахгүй гарнаас мултрах гээд байсан юм аа.


Намайг нүдний шил зүүдэг гэдгийг мэддэг байсан уу?Би их хараа муутай, зурагт үзэхдээ заавал нүдний шилээ зүүхгүй бол хардаггүй юм өө.



Always Smile, and everything will become easier...

03/12/2009

Сүүлийн үед энэ дуунд их дуртай болоод байна



02/12/2009

Check this out!


Өнгөрсөн долоо хоногт манай сургуулийн монтаж ирээд, тэгээд та нарт ангийнхаа зургийг үзүүлье гэж бодлоо. Даанч энэ зураг блог дээр онц фокустай харагдахгүй байна. Hope it´s okey? ;-)

01/12/2009

Монголын авяьслаг уран нугараач охид Хятад улсад. Энэ хятадуудийг мөн ч гайхшруулж байна даа



Worlds aids day

12-р сарын 1, Өнөөдөр дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр.


Дөрвөн мөрт


Харчихаад баярлахгүй байж чададгүй юм

Саначихаад гуниглахгүй байж чададгүй юм

Бодчихоод уйлахгүй байж чададгүй юм

Таарчихаад сандрахгүй байж чададгүй юм аа...

30/11/2009

Энэхүү өвөрмөц шийдэлтэй зүүнүүдээр хийсэн бүтээлийг солонгосийн Ран Хванг гэгч нэгэн залуу бүтээжээ. Үнэхээр өвөрмөц юм аа. Энэ зүүнүүдийг ер нь эд зүйлс хатгахад хэрэглэдэг тэгээд үүгээр ийм бүтээл хийж болдог гэхээр л гайхалтай.



Би үнэхээр үсээ ийм болгомоор байна хэхэ. Тэгээд өнөөдөр хичээлээ тараад энэ үсний машинийг авна гэж шийдсэн байгаа. Хэдийгээр энэ яг энэ охинийх шиг гоё болохгүй ч надад ийм үс зохидогийг би мэднээ. Энэ охин яаж үсээ янзлахыг маш гоё ойлгомжтойгоор тайлбарлаж байна.

29/11/2009

Sunday ^-^

Энэ өдрийн мэнд хүмүүсээ! Өнөөдөр ясан их ядарч байна. Өглөө унтаж унтаж сэрсэн мөртлөө одоо нойр хүрээд хамаг бие ядраад байх юм. хэхэ. ядаж байхад маргааш 1 дэхь өдөр. хмм. Ямартаа ч миний нөгөө вакцин хийлгээд өвдөөд байсан толгой, гар хоёр минь одоо л нэг сайн эдгэрч байна. Одоо швэд улсад 18.00 цаг. Миний хөөрхөн муур хажууд минь хэвтээд унтаж байна. Хараад байхаар улам эгдүү хүрмээр шүү. хэхэ. Та бүхэн амралтын өдрүүдээ яаж өнгөрөөвдөө? Гоё хөгжилтэй зүйл хийсэн үү?

28/11/2009

27/11/2009

26/11/2009

Монгол ард түмэн та бүхэндээ Монгол улс тунхагласны 85 жилийн ойн баярын мэнд хүргье!!!

Ээждээ энэ дууг таньдаа зориулж байна. Удахгүй таньтайгаа хамт байна аа. Таньдаа хайртай шүү.

Times have changed and times are strange

Here I come but I ain't the same

Mama, I'm comin home

Times go by, seems to be

You could have been a better friend to me

Mama, I'm comin home

You took me in and you drove me out

Yeah, you had me hypnotized, yeah

Lost and found and turned around

By the fire in your eyes

You made me cry, you told me lies

But I can't stand to say goodbye

Mama, I'm comin home

I could be right, I could be wrong

It hurts so bad it's been so long

Mama, I'm comin home

Selfish love yeah we're both alone

The ride before the fall, yeah

But I'm gonna take this heart of stone

I just got to have it all

I've seen your face a hundred times

Everyday we've been apart

I don't care about the sunshine, yeah

'Cause mama, mama,

I'm comin home

I'm comin home

I'm comin home

You took me in and you drove me out

Yeah, you had me hypnotized, yeah

Lost and found an turned around

By the fire in your eyes

I've seen your face a thousand times

Everyday we've been apart

I don't care about the sunshine, yeah'

Cause mama, mama, I'm comin home I'm comin home I'm comin home

"Precios"

Энэ киног үнэхээр үзэмээр байна. Энэ кино нь 16 настай хоёр хүүхэд төрүүлсэн бас аймар бүдүүн хар арьстай Precios охиний тухай юм. Энэ охиний мөрөөдөл нь сэтгүүлүүдийн нүүрэнд нийтлэгдэж, царайлаг найз залуутай болж сайхан амьдрах. Даанч хүн бүхэн түүнийг гоочилж доромжилж хэнч түүнд дэмжлэг өгдөггүй. Амьдрал хэцүү...Энэ кино швэд улсад энэ 1-р сард нээлтээ хийнэ. Бас энэ кинонд дуучин Mariah Carey тогложээ

Тариа


Өчигдөр бичлэг оруулж амжаагүйд үнэхээр соррилоорой. Хааяа үнэндээ амжихгүй юм байна шүү дээ. Одоо швэд улсад өглөөний 09.40 минут болжийн. Сургууль дээрээ завсарлагаанаараа сууж байна. Өнөөдөр би их гэгээрлээ. Өглөө 6.30д босоод усанд ороод, хувцаслаад, өглөөний цайгаа уучихаад бүх юм аа жин тан болгочихоод яг 8.00 гэхэд гэрээсээ гараад сургууль дээрээ 8.15 гэж ирсэн. Тэгээд миний хийсэн хамгийн том зүйл нь юу вэ гэвэл нөгөө балиар гахайн ханиадны эсрэг вакцин хийлгэсэн. Санасныг бодвол маш амжилттай болсон хэхэ. Яагаад гэвэл би тариа хийлгэхээс аймар айдаг болхоор хийлгэхэд аймар өвдөх байх гэж айж байлаа. Гэхдээ бүх юм ОК болсон шүү. Одоо жоохон толгой өвдөөд ч байгаа юм шиг. Уул нь нээх Hөлөө үзүүлэхгүй л гэсэн. Жоохон халуурж юуны магад. Одоо би швэд хэлний хичээлтэй бас ядаж байхад шалгалттай гэж байгаа. Виш ми лак гаус!!!

24/11/2009

Go Go

Гарахдаа бэлэн боллоо. 1 зургаа та нар луугаа нисгэлээ...





;;