06/12/2009
Би хүн бүрийг таньдгүй
Харин хүмүүс намайг таньдаг
Заримд нь би таалагдах албагүй
Би өөртөө л таалагддаг
Шүүмжлэхийг би сонсож чадна
Харин доромжлолыг би сонсож чадахгүй
Чи намайг мэддэг байж магадгүй
Үнэндээ чи юу ч мэдэхгүй
Гунигаа нууж би инээдэггүй
Гутраxдаа согтож шаналдаггүй
Уйлахдаа ухаарч би харамсдаг
Ухаандаа найдаж би тэнэгтдэггүй
Уурладаг гэвч уучлал гуйхгүй
Уйлдаг гэвч нулимсаа үзүүлэхгүй
Ялдаг гэвч хамраа сөхдөггүй
Ялагддаг гэвч бууж өгөхгүй
Тоглоом даадгүй гомдомхой ч юм шиг
Томоос айдгүй жижиг ч юм шиг
Юу ч мэдэхгүй гэнэн ч юм шиг
Яагаад ч юм бэ сэхүүн ч юм шиг
Ангилал: Шүлэг
0 Comments:
Subscribe to:
Post Comments (Atom)



